Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна
Сүхбаатар дүүргийн 13, 14 хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 хорооны 417 нэгж талбарын 156000м2 талбайг хамран хэрэгжиж байгаа тус төслийн нөлөөлөлд өртсөн газрыг нөхөх олговортойгоор чөлөөлсөнөөр бүтээн байгуулалтын ажил графикийн дагуу өрнөж байна.
Мэдээллийн алба

2019-2020 он дамжин хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Сүхбаатар дүүргийн 13, 14 хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 хорооны 417 нэгж талбарын 156000м2 талбайг хамран хэрэгжиж байгаа тус төслийн нөлөөлөлд өртсөн газрыг нөхөх олговортойгоор чөлөөлсөнөөр бүтээн байгуулалтын ажил графикийн дагуу өрнөж байна.
НГЗБА-ны Газар чөлөөлөх хэлтсийн газар зохион байгуулагч Д.Доржбат "Сэлбэ дэд төслийн хүрээнд дулаан хангамжийн чиглэлээр 9,97 км дулаан дамжуулах шугам сүлжээ болон ус, дулаан дамжуулах 14 төв, 6,01 км ус хангамжийн сүлжээ, 9,77км хороололын доторхи бохир усны шугам, 6,7 км урттай 14 м өргөнтэй хатуу хучилттай авто зам, 2,4 км үеэр усны хамгаалалт бүхий далан суваг, 240 хүүхдийн улсын цэцэрлэг, бизнес инкубатор Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг барилга, байгууламж ашиглалтанд орохоос гадна орон сууцны хороолол барих, орчин үеийн дахин төлөвлөлт бүхий шинэ хот бий болох дэд бүтэцийг улсын зардлаар хийгдэж байна" гэлээ.
Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор хотын хойд бүсийн газрын үнэлгээ хэд дахин нэмэгдэх, нийгмийн анхан шатны үйлчилгээ хажууд ирэх, агаарын бохирдол буурах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэх. Залуу гэр бүлийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, гэр хороололын олон мянган өрх төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох, хөрсний бохирдол буурах зэрэг эерэг үр дүн авчирч байна.


Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба


















