Сэлбэ гол тохижиж байна
Гэрээнд заасанчлан Их тойруугийн гүүрнээс Голден вилл хотхоны гүүр хүртэлх 350 метр газрыг тохижуулжээ. Харин анх хоёр тэрбум төгрөгийн санхүүжилттэй эхэлсэн ажил явцын дунд 297.8 сая төгрөгийг нэмж тусгуулснаар ийнхүү төгсгөлийн шатандаа орсон нь энэ.
Мэдээллийн алба

"Норбу”, “Шимт газар” компаниуд Сэлбэ голыг тохижуулах эхний ээлжийн ажлаа дуусгавар болгожээ. Анх 2011 оны наймдугаар сарын 8-нд гэрээнд гарын үсэг зурснаар эхэлсэн энэ ажил энэ оны зургаадугаар сарын 30-нд дуусгавар болох ёстой байсан.
Гэрээнд заасанчлан Их тойруугийн гүүрнээс Голден вилл хотхоны гүүр хүртэлх 350 метр газрыг тохижуулжээ. Харин анх хоёр тэрбум төгрөгийн санхүүжилттэй эхэлсэн ажил явцын дунд 297.8 сая төгрөгийг нэмж тусгуулснаар ийнхүү төгсгөлийн шатандаа орсон нь энэ.
Сэлбэ голыг тохижуулах төсөл уг нь нийт 1.3 км газрыг нийт 8.5 тэрбум төгрөгөөр хийх зураг төсөлтэй. Харин тохижилтын ажил цаашид үргэлжлэх эсэхийг Нийслэлийн удирдлагууд шийдэх юм байна.


















