Сэлбэ голыг цэвэрлэдэг хүү шилдгээр тодорлоо
Монголын хүүхдийн ордноос жил бүр шалгаруулдаг "Оны хүүхэд" шалгаруулалтад өөрийн санаачилгаар гэрийнхээ орчны гол усыг цэвэр байлгахын төлөө тэмцэж яваа жирийн сурагч хүү шилдгээр тодорчээ.
Мэдээллийн алба

Монголын хүүхдийн ордноос жил бүр шалгаруулдаг "Оны хүүхэд" шалгаруулалтад өөрийн санаачилгаар гэрийнхээ орчны гол усыг цэвэр байлгахын төлөө тэмцэж яваа жирийн сурагч хүү шилдгээр тодорчээ.
Энэ хүү нийслэлийн 117 дугаар сургуулийн 7-ын "Б" ангийн сурагч З.Буянхишиг юм. Тэрбээр Чингэлтэй дүүргийн захын гэр хороололд амьдардаг бөгөөд өөрийн хашаа, гудамжтай зэрэгцэн урсдаг Сэлбэ голын Ногоон гүүрнээс Ар согоот хүртэлх хэсэг газрыг гурван жилийн турш цэвэрлэж байгаа ажилсаг хүү билээ.
Энэхүү санаачилгыг нь дэмжин БОНХ-ийн сайд С.Оюун өнгөрсөн намар хүлээн авч "Улаан ном", гэрэл зургийн аппаратаар шагнасан байна. Ийнхүү шинэ жилийн босгон дээр түүнийг "Сайн үйлсийн эзэн" шагналаар урамшууллаа.


















