Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлбэ голын хогийг цэвэрлэлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооноос санаачлан Сэлбэ голоо хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор гол дагуух хогийг цэвэрлэлээ. Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх арга хэмжээнд дүүргийн 2, 21 дүгээр хороод мөн хамтран ажилласан байна. “Сэлбэ голоо хамгаалая” уриан

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлбэ голын хогийг цэвэрлэлээ
Сэлбэ голын хогийг цэвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооноос санаачлан Сэлбэ голоо хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор гол дагуух хогийг цэвэрлэлээ. Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх арга хэмжээнд дүүргийн 2, 21 дүгээр хороод мөн хамтран ажилласан байна.

“Сэлбэ голоо хамгаалъя” уриан дор нэгдсэн гурван хорооны 250 гаруй иргэн Сэлбийн болон голын ай сав газраас 18 машин буюу 90 тонн хог цэвэрлэн тээвэрлэжээ. Дашрамд дурдахад, Сэлбэ голын орчныг цэвэр байлгахад дээрх гурван хорооны иргэд нэгдэн цэвэрлэгээг тогтмол хийж байхаар болсон аж.

Түлхүүр үг:Сэлбэ голын хогийг цэвэрлэлээ
Хуваалцах