Сэлэмчид Европийг зорилоо
Монголын туялзуур сэлмийн холбооны эрэгтэйчүүдийн шигшээ баг Европийн цуврал тэмцээнүүдэд оролцохоор боллоо.
Мэдээллийн алба

Монголын туялзуур сэлмийн холбооны эрэгтэйчүүдийн шигшээ баг Европийн цуврал тэмцээнүүдэд оролцохоор боллоо.
Багийн бүрэлдэхүүнд “UB Fencing Club”-ийн тамирчин улсын гурван удаагийн аварга, спортын мастер Б.Баттөмөр, улсын аварга Б.Буяндэлгэр нар багтжээ.
Тэд Парис (Франц)-ийн Дэлхийн цом (V.2-3), Берн (Швейцарь)-ийн гран-при (V.9-10), Сплит (Хорват)-ийн Дэлхийн цомын тэмцээнүүдэд тус тус оролцох юм.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийн шигшээ баг БНХАУ-ын Шүжоу хотноо олимпийн аварга Хятадын шигшээ болон Италийн фенсингчидтэй хамтарсан бэлтгэл хийсэн байна.


















