“Сэлэнгэ-2015”-д оролцсон монгол цэргүүд нутагтаа ирлээ
“Сэлэнгэ-2015” Орос-Монголын хамтарсан хээрийн сургуульд Бригадын генерал Ж.Онцгойбаяраар удирдуулан оролцсон монгол цэргүүд сургуулилтаа амжилттай дуусгаад Чойбалсан хотод хүрэлцэн ирлээ.
Мэдээллийн алба

“Сэлэнгэ-2015” Орос-Монголын хамтарсан хээрийн сургуульд Бригадын генерал Ж.Онцгойбаяраар удирдуулан оролцсон монгол цэргүүд сургуулилтаа амжилттай дуусгаад Чойбалсан хотод хүрэлцэн ирлээ. Тэднийг Дорнод аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга А.Мэндсайхан болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд тосч авсан юм.
Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2015” цэргийн сургууль ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Цугол полигонд наймдугаар сарын гурав дахь долоо хоногт болсон. “Цэргийн сургуулилтад Буриад улсад байрлаж буй Дорнод цэргийн тойргийн 500 орчим албан хаагч болон Монголын Зэвсэгт хүчний 350 хүртэлх тооны албан хаагч оролцсон байна. Монголын талын удирдагч сургуулилт амжилттай болсон хэмээн онцолж байсан юм.


















