“Сэлэнгэ-2015” хамтарсан сургууль эхэллээ
Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2015” сургууль Оросын нутаг дэвсгэрт болж байна. Сургууль энэ сарын 17-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд “Хил орчмын бүсэд хоёр орны хамтарсан хүчээр террорист бүлгүүдтэй
Мэдээллийн алба

Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2015” хамтарсан сургууль Оросын нутаг дэвсгэрт болж байна. Сургууль энэ сарын 17-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд “Хил орчмын бүсэд хоёр орны хамтарсан хүчээр террорист бүлгүүдтэй тэмцэл явуулах, явдлаас байлдаантайгаар усан саадыг гатлах“ сэдвийн хүрээнд голлон явагдаж байна. Байлдаантайгаар усан саадыг зэвсэг техниктэйгээр туулах энэхүү дадлага сурууль нь манай улсын Зэвсэгт хүчний хувьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй сургалт болж байгаагаараа онцлогтой.
“Сэлэнгэ-2015” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа болж Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч хошууч генерал Д.И. Коваленко, сургуулийн Монголын талын удирдагч, бригадын генерал Л.Онцгойбаяр болон сургуульд оролцож байгаа хоёр улсын цэрэг дайчдын бие бүрэлдэхүүн оролцов. “Сэлэнгэ-2015” хамтарсан сургууль ОХУ, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр албан ёсоор эхэллээ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


















