Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт эхэллээ

ОХУ-Монгол улсын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ жилийн сургуулилтыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт эхэллээ
“Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт эхэллээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-Монгол улсын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ жилийн сургуулилтыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийж байгаагаараа онцлог юм.

Монгол, ОХУ-ыг дамнан урсдаг Сэлэнгэ мөрний нэрээр нэрлэгдсэн тус хамтарсан сургуулилтыг 2008 оноос хойш 12 дахь жилдээ хийж байгаа юм. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр явагдах ОХУ-Монголын цэргийн хамтарсан сургуулилтад хоёр талаас 1500 гаруй цэргийн алба хаагч болон 400 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцоно.

Эх сурвалж: ЗХЖШ

Хуваалцах