Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сэлэнгэ-2026” Хээрийн сургууль Орхон аймагт зохион байгуулагдана

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн гуравдугаар шатны төлөвлөлтийн хурал Орхон аймагт амжилттай зохион байгуулагдсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сэлэнгэ-2026” Хээрийн сургууль Орхон аймагт зохион байгуулагдана
“Сэлэнгэ-2026” Хээрийн сургууль Орхон аймагт зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн гуравдугаар шатны төлөвлөлтийн хурал Орхон аймагт амжилттай зохион байгуулагдсан.

Гуравдугаар шатны төлөвлөлтийн хурлыг Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Ц.Төрмөнх, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч генерал В.А.Белявский нар удирдан явуулжээ.

Хурлаар талууд “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн зохион байгуулалт, сэдэв, зорилго, боловсруулах асуудлыг эцэслэн бататгаж тохиролцсон бөгөөд ОХУ-ын талын ажлын хэсгийнхэн хамтарсан сургууль явагдах газар оронтой мөн танилцлаа. “Сэлэнгэ” хээрийн сургууль хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагддаг зарчмын дагуу энэ жил Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагт явагдана.

Хурлын төгсгөлд хоёр талын ажлын хэсгийнхэн шийдвэрүүдээ эцэслэн нэгтгэж, хуралдаан ахлаач нар хамтарсан протоколд гарын үсэг зурсан.

Хуваалцах