Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймаг "Ажил мэргэжлийн төв"-тэй боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймаг "Ажил мэргэжлийн төв"-тэй боллоо
Сэлэнгэ аймаг "Ажил мэргэжлийн төв"-тэй боллоо. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 14 аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг сайжруулж, шинэлэг өнгө төрхийг бүрдүүлсэн "Ажил мэргэжлийн төв"-ийг байгууллаа. Тус төвийн нээлтийн арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 15-нд зохион байгуулав.

Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд оролцлоо. Энэ ажлын хүрээнд үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нэгдсэн нэг стандарт бүхий үйлчилгээний танхим, сургалтын өрөө, ганцаарчилсан зөвлөгөөний өрөө, ХБИ-д хүртээмжтэй байх зорилгоор ариун цэврийн өрөө, зам талбайг засварлаж оффисын тавилга хэрэгслээр хангасан юм гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Хуваалцах