Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймаг, Хөх хоттой эгч дүүгийн харилцаатай болно

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Хөх хотын дарга Фэн Юүжэн нар өнгөрсөн сарын 29-нд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймаг, Хөх хоттой эгч дүүгийн харилцаатай болно
Сэлэнгэ аймаг, Хөх хоттой эгч дүүгийн харилцаатай болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Сэлэнгэ аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хооронд албан ёсоор эгч дүү хот, аймгийн холбоо тогтоох ажил эхэлжээ. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Хөх хотын дарга Фэн Юүжэн нар өнгөрсөн сарын 29-нд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

ӨМӨЗО-ны Хөх хотын удирдлагууд 2009 оноос хойш гадаад харилцаагаа хөгжүүлэхээр Монгол Улсын аймаг, хот сууринтай хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, бизнес зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсөн. Энэ талаар Хөх хотын дарга Фэн Юүжэн Монгол, БНХАУ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ой тохиож буй энэ жил Өвөр Монголын засаг захиргааны төв Хөх хот Сэлэнгэ аймагтай эгч дүүгийн харилцаатай болж буй нь түүхэн онцгой үйл явдал юм. Цаашид олон салбарт, тэр дундаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ хэмээжээ.

Хуваалцах