Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сэлэнгэ аймаг руу гүйж буй ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 860 км зам туулаад байна

Тэрбээр өчигдрийн байдлаар нийт 860 км зам туулаад байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймаг руу гүйж буй ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 860 км зам туулаад байна
Сэлэнгэ аймаг руу гүйж буй ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 860 км зам туулаад байна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ийн холын зайд гүйхээр өнгөрсөн наймдугаар сарын 1-нд замдаа гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр өчигдрийн байдлаар нийт 860 км зам туулаад байна.

Ташрамд дуулгахад, Т.Рэнцэнбадам Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-нд бариандаа орохоор тооцсон билээ.

Хуваалцах