Сэлэнгэ аймагт гарсан 4 ойн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр 10:30 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал суманд 1 буюу нийт 4 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд өнөөдөр 10:30 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал суманд 1 буюу нийт 4 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 134 алба хаагч, орон нутгийн 93 хүн үүрэг гүйцэтгэж байна.
Аялагч, амрагч та бүхэн ой, хээрт амарч, зугаалахдаа галын аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна.


















