Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймагт гурван ихэр тугал гарчээ

Шинэ оны эхэнд буюу энэ сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1-р багийн малчин Ж.Гантулгын суурьт гурван ихэр тугал гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймагт гурван ихэр тугал гарчээ
Сэлэнгэ аймагт гурван ихэр тугал гарчээ. Зураг: МҮОНРТ

Шинэ оны эхэнд буюу энэ сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1-р багийн малчин Ж.Гантулгын суурьт гурван ихэр тугал гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ-Монголын эрлийз улаан халзан зүсмийн үнээ ихэрлэсэн энэ тохиолдол нь Хүдэр сумын хувьд анхных юм байна. Улаан халзан үнээ нэг удаад 10 литр сүү гаргадаг тул гурван тугалаа цатгаж байгаа гэж Монголын радиогийн Сэлэнгэ аймаг дахь сурвалжлагч Н.Оюумаа бидэнд мэдээллээ.

Хуваалцах