Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч 21 га талбай шатжээ

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч 21 га талбай шатсан байна. Энэ бол урьдчилсан байдлаар тогтоосон дүн болохыг онцгой байдлын газраас мэдээлэв. Тус газрын мэдээлэлд дурдсанаар Сэлэнгэ аймгийн төвөөс урд зүгт 187 км-т Баянгол сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т гуравдугаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч 21 га талбай шатжээ
Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч 21 га талбай шатжээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн төвөөс урд зүгт 187 км-т Баянгол сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т гуравдугаар багийн Урт хамар гэх газар хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдөр 13:18 цагт бүртгэгджээ.

Энэ дагуу аймгийн онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 14:15 цагт цурамд оруулан, 15:27 цагт бүрэн унтраасан байна.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 21 га талбай өртөж шатсан байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах