Сэлэнгэ аймагт ОХУ-ын Буриад Улсын тэргүүн В.В.Наговицын албан айлчлал хийж байна
Сэлэнгэ аймагт ОХУ-ын Буриад Улсын тэргүүн В.В.Наговицын албан айлчлал хийж байна. Энэ удаа хил орчмын байдалтай танилцахаар иржээ.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймагт ОХУ-ын Буриад Улсын тэргүүн В.В.Наговицын албан айлчлал хийж байна. Энэ удаа хил орчмын байдалтай танилцахаар иржээ. Үүнээс өмнө ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын тэргүүтэй төлөөлөгчид энэ оны эхээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтод зочилж, Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай хил болон хил орчмын асуудлаар санал солилцжээ.
Энэ үеэр ОХУ-ын Буриад улсын тэргүүн В.В.Наговицын, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар хил орчмын зарим асуудлыг орон нутгийн хэмжээнд цаг тухайд нь шийдвэрлэхээр харилцан тохиролцсон байна.


















