Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сэлэнгэ аймагт сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх цахим хуудас ажиллаж байна

НҮБ-ын Хүүхдийн сангаас зорилтот бүлгийн буюу эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд нь зориулж таван сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймагт сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх цахим хуудас ажиллаж байна
Сэлэнгэ аймагт сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх цахим хуудас ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Сэтгэлзүйч-Сэлэнгэ цахим хуудсыг нээн ажиллуулж эхэлжээ.

Тус цахим хуудас нь хүүхэд, залуучууд ард иргэдэд цар тахлын болон хөл хорионы үед стрессэд хэрхэн автахгүй байх, өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх мэдлэг мэдээлэл, заавар зөвлөмжийг олгох зорилготой аж.

Зөвөлгөө мэдээлэл хичээлийг тус газрын хоёр сэтгэл зүйч эрхлэн явуулдаг байна. Сэтгэл зүйн зөвлөлгөө өгөхөөс гадна тус газрын дэргэд хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийг байгуулан олон ажил хэргжүүлээд байгаа юм байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас зорилтот бүлгийн буюу эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд нь зориулж таван сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна.

Энэхүү дэмжлэгийн тусламжтайгаар эрсдэлт нөхцөлд байгаа иргэд, хүүхдүүдийн нарийвчилсан судалгааг гарган тэдэнд нэгбүрчлэн сэтгэлзүйн зөвөлгөө өгөх ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Хуваалцах