Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сэлэнгэ аймагт төмс, хүнсний ногоо хураалт 30 орчим хувьтай байна

элэнгэ аймаг энэ жил нийт 191 мянган га-д тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногоо хураалт 30 орчим хувьтай байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймагт төмс, хүнсний ногоо хураалт 30 орчим хувьтай байна
Сэлэнгэ аймагт төмс, хүнсний ногоо хураалт 30 орчим хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймаг энэ жил нийт 191 мянган га-д тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногоо хураалт 30 орчим хувьтай байна. Харин үр тариа хураалтын ажил дөнгөж эхэлсэн гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга н.Мөнхтөр утсаар мэдээллээ.

Mongolian National Radio · Сэлэнгэ аймагт төмс, хүнсний ногоо хураалт 30 орчим хувьтай байна

Сэлэнгэ аймагт энэ намар ургац хураалтад мянга орчим хүн шаардлагатай. Одоогоор зарим аж ахуйн нэгжүүд Батлан хамгаалах болон Хууль сахиулах их сургуулиас оюутан залуусыг дайчлаад байна. Нэмэлт хүн хүч дутмаг байгааг аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга мөн онцоллоо.

Хуваалцах