Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймгийн 6 сум цагаан зудтай байна

Сэлэнгэ аймгийн онцгой комисс хуралдаж онцгой комиссын гишүүдийн ажиллах журам, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг хэлэлцлээ. Улсын хэмжээнд 9 аймгийн 23 суманд цагаанаар зудархуу байгаагаас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймгийн 6 сум цагаан зудтай байна
Сэлэнгэ аймгийн 6 сум цагаан зудтай байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн онцгой комисс хуралдаж онцгой комиссын гишүүдийн ажиллах журам, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг хэлэлцлээ. Улсын хэмжээнд 9 аймгийн 23 суманд цагаанаар зудархуу байгаагаас манай аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Хушаат,Түшиг, Шаамар сум цагаан зудтай, Орхонтуул,Орхон сум цагаанаар зудархуу байна. Дээрх сумдад байнгын цасны зузаан 20-35 см, хунгарласан хэсэгтээ 35-45 см зузаантай байгаа нь мал бэлчээрлэхэд хүндрэл үүсч байнгын байранд тэжээх нөхцөл байдалд хүргээд байна.

Аймгийн Засаг даргын 2016 оны “Аймгийн өвс тэжээлийн аюулгүй нөөцийг шинэчлэн бүрдүүлэх тухай” А/304 дүгээр захирамжаар аймагт өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 44,9 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн.

Аймгийн ОБГ нь болзошгүй хөлдөлт, эрчим хүчний тасалдал, түлш шатахууны доголдол, мал өвөлжилтийн байдал хүндрэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” 02 тоот албан даалгавар, аймгийн Онцгой комиссын “Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдал хангах тухай” 06 дугаар албан даалгавар, Онцгой байдлын газрын даргын 3 удаагийн үүрэг, зөвлөмж боловсруулан 17 сум, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Аймгийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувь, урсгал засварын ажил 69 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулаан хангамжийн хувьд өнөөдрийн байдлаар 3 зуух байгаагаас 2 зуух бүрэн ажиллаж, бэлтгэлд 1 зуух байна. Өнөөдрийн байдлаар 2800 тн нүүрсний нөөцтэй байна. Энэ нь өвлийн их ачааллын үеийн 12-15 хоногийн нөөц болж байна.

Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх хор уршгийг арилгах дадлага сургууль зохион байгуулах чиглэлээр аймгийн Засаг даргын нөөцөөс 167,8 сая төгрөг зарцуулаад байна.

Хуваалцах