Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Түмэнбут” ХХК-ийн 28 гахай “Гахайн мялзан” өвчнөөр өвчилснийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит шинжлэн илрүүлсэн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Түмэнбут” ХХК-ийн 28 гахай “Гахайн мялзан” өвчнөөр өвчилснийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит шинжлэн илрүүлсэн байна. Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд өвчилсөн гахайнуудыг устгалд оруулж, компанид ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн аж.

Гахайн мялзан нь гоц халдварт өвчин. Гэхдээ хүнд халддаггүй гэнэ. Мялзан үүсгэдэг вирус нь гадаад орчинд тэсвэртэй. Хөлдөөсөн маханд хоёроос дөрвөн сар, давсалсан маханд нэг жил, арьсанд нэгээс хоёр сар, гахайн байранд нэг жил хадгалагддаг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өвчний вирусыг тээгч мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхийг хориглосон байдаг байна.

Хуваалцах