Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өчигдөр /2025.07.05/ 11:00 цагийн байдлаар хоёр түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг цурамд оруулж, мөн аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өчигдөр /2025.07.05/ 11:00 цагийн байдлаар хоёр түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг цурамд оруулж, мөн аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 130 алба хаагч, 7 автомашин, Зэвсэгт хүчний 1 нисдэг тэрэгтэйгээр оролцож байна. Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 66 сум, нийслэлийн 3 дүүрэгт 154 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.

Хуваалцах