Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт газар хөдөлжээ

Өнөөдөр буюу 2021 оны долдугаар сарын 22-ны 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрын зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт газар хөдөлжээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт газар хөдөлжээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2021 оны долдугаар сарын 22-ны 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрын зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Мөн өдрийн 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрын зайнд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.34, уртраг 106.92 байв.

Тус газар хөдлөлтийн чичиргээн Улаанбаатар хотын зарим хэсэгт хүчтэй мэдрэгдлээ.

Хуваалцах