Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн анхдугаар уулзалт боллоо

Улсын хэмжээнд төмс хүнсний ногооны 50 орчим хувийг хангадаг Сэлэнгэ аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн анхдугаар уулзалт боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн анхдугаар уулзалт боллоо
Сэлэнгэ аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн анхдугаар уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд төмс хүнсний ногооны 50 орчим хувийг хангадаг Сэлэнгэ аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн анхдугаар уулзалт боллоо. Уулзалтад 200 гаруй үйлдвэрлэгч оролцож санал хүсэлтээ илэрхийлж, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.

Сэлэнгэ аймгийн “Мөнх шүтээн” компани тариалан эрхлэхээс гадна годон гутлын жижиг үйлдвэртэй. Тэд гутал үйлдвэрлээд 7 жил болж байгаа юм байна. Анх 2 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 12 ажилтантай болжээ. Тэдэнд тулгамдаж байгаа зүйл нь борлуулалт болон зээлийн асуудал байдаг байна.

Сэлэнгэ аймгийн Сум хөгжүүлэх санд өнгөрсөн онд 103 сая төгрөг төсөвлөсөн. Энэ сангаас зээл авсан үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинээр 67 ажлын байр бий болгожээ.

Сэлэнгэ аймаг ХАА-н чиглэлээр томоохон үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн суурь сайтай аймаг гэгддэг. Тус аймагт аж үйлдвэрийн паркуудыг байгуулахаар төлөвлөж байгааг аж үйлдвэрийн сайд хэлж байсан юм. Мөн жижиг дунд үйлдвэрийн бодлого зохицуулалтын дарга Г.Билгүүн хэлэхдээ хөрөнгө оруулалтын бодлого дээр анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.

Хуваалцах