Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байна

Сэлэнгэ аймагт 2016 – 2017 оны өвөл 8773 малчин, мал бүхий өрхөд 1,5 сая мал өвөлжихөөр байна. Гэвч зарим сумдаар бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага, намаржаа муутай байснаас 114 өрх айлын 21256 мянган мал өөр аймгийн нутаг,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байна
Сэлэнгэ аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймагт 2016 – 2017 оны өвөл 8773 малчин, мал бүхий өрхөд 1,5 сая мал өвөлжихөөр байна. Гэвч зарим сумдаар бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага, намаржаа муутай байснаас 114 өрх айлын 21256 мянган мал өөр аймгийн нутаг, өөрийн аймгийн бусад сумын нутагт болон хилийн зурвас бүс нутагт отроор өвөлжихөөр болсон байна.

Өнөөдрийн байдлаар тус аймагт цас их орж, мал бэлчээрлэх боломжгүй болж байгаагийн улмаас малчдын зүгээс малаа тарга хүчийг нь буураагүй байгаа дээр нь нядалж ченжүүдээр дамжуулахгүйгээр худалдан борлуулах саналыг тавих болжээ. Уг саналыг харгалзан аймгийн Засаг дарга сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төсвийн байгууллагуудад малчдаас мал мах худалдан авах уриалга гаргаад байна.

Сэлэнгэ нутгийн малчид мичин жилийн өвлийг өнтэй давах зорилгоор малын хашаа, байр засах, уст цэгийг лайдах, өтөг бууц, түлээ түлшээ бэлтгэх зэрэг өөрсдөөс шалтгаалах бэлтгэлээ аймгийн дунджаар 95,9 хувь хангасан байна.

Энэ намар 145,5 мянган тонн байгалийн хадлан, 26,3 мянган тонн сүрэл, 3,3 мянган тонн ногоон тэжээл, 10,7 мянган тонн дарш, 7,7 мянган тонн эрдэс тэжээл, 550 тонн гар тэжээл бэлтгэсэн нь мал бүхий иргэдийн төвшинд бэлтгэх өвс тэжээлийн 91 хувийг бэлтгэжээ.

Хуваалцах