Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр захирамж гарган Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг томилсон байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймгийн Засаг даргаар  Ш.Оргилыг томиллоо
Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг томиллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр захирамж гарган Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг томилсон байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 19-ны өдөр болж Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгосон. Сэлэнгэ аймгийн Засаг даргад тус албыг өмнө нь хашиж байсан С.Бүрэнбат, Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүн Ш.Оргил нар өрсөлдсөн. Улмаар Ш.Оргил олонхийн санал авч, Сэлэнгэ аймгийн Засаг даргаар сонгогдоод байсныг Ерөнхий сайд өчигдөр захирамжаар баталгаажууллаа.

Ш.Оргил нь НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүн бөгөөд инженер, эрх зүйч мэргэжилтэй юм байна.

Хуваалцах