Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Улс төр

Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон зарим сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвартай автомашиныг гардуулан өглөө

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гарган ажиллаж байгаагийн нэг нь аймаг, сумуудын ЗДТГ, ЭМТ-ийг бүрэн тоноглосон автомашинаар хангах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон зарим сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвартай автомашиныг гардуулан өглөө
Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон зарим сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвартай автомашиныг гардуулан өглөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын комиссын дарга С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна.Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гарган ажиллаж байгаагийн нэг нь аймаг, сумуудын ЗДТГ, ЭМТ-ийг бүрэн тоноглосон автомашинаар хангах юм.Үүний хүрээнд өнөөдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бүрэн тоноглогдсон Toyota Landcruiser-76, Хүдэр, Орхон сум болон Номгон тосгонд түргэн тусламжийн автомашин, Хүнс, хөдөө аж ахуйн газарт Toyota Hilux, Сүхбаатар сумын Засаг Даргын Тамгын газарт УА3-Фургон, Хилийн цэргийн ангиудад бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашиныг олгосныг гардуулан өглөө.Эх сурвалж: Улсын Онцгой комисс

Хуваалцах