Сэлэнгэчүүд модны хэрэглээгээ багасгана
Цаашид ойн нөхөн сэргээлт модны хэрэглээнээсээ бага байгаад дүгнэлт хийж, албан байгууллага, айл өрхийн түлшинд мод хэрэглэхийг аажмаар хязгаарлах, түлшний модыг орлох шахмал түлшний үйлдвэрлэлийг сум бүрт байгуулах арга хэмжээг авч ажиллах гэнэ.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймаг Байгаль орчныг хамгаалах талаарх багц хуулиудыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр нэлээд олон ажлыг төлөвлөжээ. Үүнд нэн тэргүүнд уул уурхайн нөхөн сэргээлтийг нэмэгдүүлж, цөлжилттэй тэмцэх ажлыг тусгаад байна.
Дээрх ажлын хүрээнд ойн нөөцийг хамгаалах, ойн нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулан улс, орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгөөр 1500 га талбайд ойжуулалт хийх гэнэ. Мөн ойн хөнөөлт шавьжтай тэмцэх, ойд цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулж, “Сэлэнгэ ногоон бүс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ. Түүнчлэн өнгөрсөн жилд явуулж байсан аймгийн төв, сумдын төвүүдийн хог хаягдлыг бууруулах, “Сэлэнгэ-Цэвэр орчин” хөтөлбөрийг үргэлжлүүлэх аж.