Сэлэнгэчүүд Японы Шизүока мужтай хамтран гурвалжин будаа тарина
Хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу Японы мэргэжилтнүүд хавар тариалалт эхлэх, үр суулгах үеэс эхлээд намар ургац хураах хүртэлх бүхий л үе шатуудад давтамжтайгаар дөрвөн удаа ирж ажиллана.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Алтанбулаг, Баруунхараа, Хушаат сумдад 1000 гаруй га талбайд гурвалжин будаа тариалж байна.
2016 онд 335 тонн гурвалжин будаа хураан авсан ч зөвхөн сумынхаа хэрэгцээнд зориулан хэрэглэжээ. Тиймээс ургацынхаа хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Японы Шизүока мужтай хамтран ажиллахаар болсон байна.
Хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу Японы мэргэжилтнүүд хавар тариалалт эхлэх, үр суулгах үеэс эхлээд намар ургац хураах хүртэлх бүхий л үе шатуудад давтамжтайгаар дөрвөн удаа ирж ажиллана. Мөн гурвалжин будааг тариалаад хурааж авсны дараа Шизүока муж худалдан авах гэрээ хийсэн байна.


















