Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сэлэнгэд 07:30-08:30 цагт усан бассейн үнэ төлбөргүй үйлчилнэ

21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байгаа юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэд 07:30-08:30 цагт усан бассейн үнэ төлбөргүй үйлчилнэ
Сэлэнгэд 07:30-08:30 цагт усан бассейн үнэ төлбөргүй үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 онд иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалттай тогтолцоог эрхэм болгон энэ сарын 16-наас зургаадугаар сарын 1-н хүртэл “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг өрнүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус аяны хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байгаа юм.

Түүнчлэн "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд Сэлэнгэ аймагт ажлын өдрүүдэд 07:30-08:30 цагт усан бассейн үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Хуваалцах