Сэлэнгэд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах байнгын болон түр хяналтын 31 цэг ажиллаж байна
Мөн иргэдийн болон тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах 36 цэгт нийтдээ 400 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэгч байгаа юм.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймагт авто замын хөдөлгөөнийг хязгаарлах байнгын болон түр 31 хяналтын цэг ажиллаж байна. Мөн иргэдийн болон тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах 36 цэгт нийтдээ 400 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэгч байгаа юм. Сүхбаатар сумын 15 цэгт эрүүл мэндийн байгууллагын 30 хүн ажиллаж, иргэд байгууллагын 1207 хүнээс түргэвчилсэн оношлуураар тандалтын шинжилгээ авчээ. Лабораторийн цэгийг нэмж байгуулан тандалтын шинжилгээг яаралтай авахад анхаарч байна гэж Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд тус аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил мэдээллээ.
Mongolian National Radio · Сэлэнгэд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах байнгын болон түр 31 хяналтын цэг ажиллаж байна
Мөн иргэд олон нийтэд коронавируст халдварын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сурталчилгаа байнга явуулж байгааг Сэлэнгэ аймгийн онцгой комиссын дарга онцоллоо. Тус аймагт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.


















