Сэлэнгийн тариаланчид Буриадын газар нутгийг ашиглана
Сэлэнгэ аймгийн удирдлагууд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзжээ.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймгийн удирдлагууд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзжээ. Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн төлөөллүүд Буриадын газар тариалангийн бүс нутгийг зориулалтаар нь түрээслэх санал тавьсан бөгөөд ирэх тавдугаар сард энэ талаар эцэслэн батлахаар болсон байна. Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид Буриад улсад үрийн төмс нийлүүлэх, хонь мал болон махан бүтээгдэхүүн арилжих санал тавьжээ.


















