Сэльфи зураг авахуулж байгаад амиа алдсан хүний тоо 260 орчим болжээ
2018 онд явуулсан судалгаар Энэтхэг улс аюултай сэльфи зургийн үеэр амиа алдсан иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлж байсан байна. 2011 оноос хойш Энэтхэгт
Мэдээллийн алба

2018 онд явуулсан судалгаар Энэтхэг улс аюултай сэльфи зургийн үеэр амиа алдсан иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлж байсан байна. 2011 оноос хойш Энэтхэгт 160 орчим хүн зураг авахуулах зуураа амь насаараа хохироод байгаа юм. Үүнээс үүдэн Энэтхэгийн зарим өндөрлөг болон аюултай газарт сэльфи зураг авахыг хориглож эхлээд байна. 2011 оноос хойш Дэлхий дахины хэмжээнд сэльфи зураг авч байх үеэр амиа алдсан хүний тоо 260 орчим байгаа юм.

Энэ төрлийн осол хамгийн их бүртгэгдсэн орноор Энэтхэг, ОХУ, АНУ болон Пакистан нэрлэгджээ. Хохирогчдын 70 гаруй хувь 30–аас доош насны залуус байгаа юм.




















