Сэм Авгын олимпын дөрвөн медальтан ДАШТ-д зодоглоно
Олимпын аварга Гейбл Стивесон, Тамира Менса, мөнгөн медальт Аделине Грэй, хүрэл медальт Томас Гилман, Сара Хилдебранд нар одоогоор ДАШТ-д оролцох үгүйгээ хараахан шийдээгүй байна.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн эх орон АНУ-аас Токиогийн олимпын наадмын аварга Дэвид Тэйлор, дэд аварга Кайл Снайдер, хүрэл медальт Кайл Дейк, Хелен Марулис нар ирэх аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д зодоглоно.
Шигшээ баг нь тэднийг олимпод оролцсон жиндээ ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Дэлхийн аваргад оролцуулахаар шийджээ.
Олимпын аварга Гейбл Стивесон, Тамира Менса, мөнгөн медальт Аделине Грэй, хүрэл медальт Томас Гилман, Сара Хилдебранд нар одоогоор ДАШТ-д оролцох үгүйгээ хараахан шийдээгүй байна.
Хэрэв тэд өнжихөөр шийдсэн тохиолдолд тэдний барилддаг жингээс гадна олимпын бус жингүүдэд энэ сарын 11-12-нд Линкольн хотод сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, ялагчийг нь Норвегийн нийслэл рүү авч явна.


















