Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сенатчдын санал төлөөлөгчдийн танхимын дэмжлэгийг хүлээжээ

АНУ-ын Сенатын танхим дахь Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан өрийн хязгаарыг сунгах тал дээр санал нэгдэж, тохиролцоонд хүрээд байгаа билээ. Тэгвэл Сенатын танхимын энэхүү шийвэрийг Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцэгдэн, дэмжих саналаа илэрхийлсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сенатчдын санал төлөөлөгчдийн танхимын дэмжлэгийг хүлээжээ
Сенатчдын санал төлөөлөгчдийн танхимын дэмжлэгийг хүлээжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Сенатын танхим дахь Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан өрийн хязгаарыг сунгах тал дээр санал нэгдэж, тохиролцоонд хүрээд байгаа билээ. Тэгвэл Сенатын танхимын энэхүү шийвэрийг Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцэгдэн, дэмжих саналаа илэрхийлсэн байна.

Сенатын танхимынхан Засгийн газрын үйл ажиллагааг ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл санхүүжүүлж, өрийн хязгаарыг ирэх хоёрдугаар сарын 7 хүртэл хүрэлцэхүйц хэмжээгээр өсгөхөөр төлөвлөөд байгаа юм.

Одоогоор АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр хугацаанд зогсчихоод байгаа бөгөөд өнөөдрийн ажлын өдрөөр Сангийн Яамны цаашдын гүйлгээ, харилцааны бүрэн эрх зогсох аж.

Ингэснээр улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхгүй бол “бэлэн мөнгөний тооцоонд” шилжихээс өөр аргагүйд хүрэх юм.

Түлхүүр үг:Сенатын танхимын санал Төлөөлөгчдийн танхимын дэмжлэгийг хүлээжээ
Хуваалцах