Сенатын хороо Майк Помпеог АНУ-ын төрийн нарийн бичгийн даргад томилохыг дэмжлээ
АНУ-ын сенатын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хороо Майк Помпеог төрийн нарийн бичгийн даргаар томилохыг дэмжсэн байна. тус хорооны 21 гишүүний олонх түүнийг дэмжин саналаа өгсөн байна. Олон улсын харилцааны асуудал эрхэлсэн Конгрессын дээд танхимын хорооны 11 нь гишүүн нь Бүгд найрамдах, 10
Мэдээллийн алба

АНУ-ын сенатын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хороо МайкПомпеог төрийн нарийн бичгийн даргаар томилохыг дэмжсэн байна. тус хорооны 21 гишүүний олонх түүнийг дэмжин саналаа өгсөн байна. Олон улсын харилцааны асуудал эрхэлсэн Конгрессын дээд танхимын хорооны 11 нь гишүүн нь Бүгд найрамдах, 10 нь Ардчилсан намын гишүүн байдаг байна.
Санал хураалтын үеэр хуралдаанд оролцоогүй Бүгд найрамдах намаас сенатад сонгогдсон БобКоркерийн өмнөөс тус намын гишүүн сенатч ЖонниАйсиксонПомпейг дэмжсэн санал өгсөн юм байна. Хорооны өөр нэг гишүүний өмнөөс ийнхүү санал өгөхийг зарчмын хувьд зөвшөөрдөг. Гэвч БобКоркерийн саналыг өөр гишүүн ийнхүү өгөөгүй бол дэмжсэн эсэргүүцэн санал 10 10 аар тэнцэх байсан учир тус хороо бүрэн дэмжсэн гэдэг зөвлөмжийг сенатын танхимд өргөн барих боломжгүй гэдэг асуудал үүссэн байна.
Тиймээс тус хорооны Бүгд найрамдах болон Ардчилсан намын гишүүд зөвшилцөж дахин санал хураалт явуулснаар Помпеог дэмжигч гишүүдийн тоо 11 т хүрч улмаар нааштай зөвлөмжийг Сенатад өгөхөөр болсон байна. Одоо Сенатын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ Помпеог төрийн нарийн бичгийн даргаар томилохыг дэмжих эсэхээ илэрхийлэх ёстой. Энэ санал хураалт энэ 7 хоногийн сүүлээр болно гэсэн урьдчилсан тов байна. Сенатын танхимын 100 гишүүний 51 нь эрх баригч Бүгд найрамдах намаас сонгогдсон байдаг. Гэхдээ сенатын гишүүн Жон Маккейн эзгүй байгаа учир санал бас тэнцэх магадлалтай гэж үзэж байна. Хэрэв санал тэнцвэл дэд Ерөнхийлөгчийн саналаар асуудал шийдэгдэх ёстой юм.


















