Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сэнди шуурганаас үлдсэн байшингуудыг цэвэрлэнэ

АНУ ын Нью Иоркод тохиолдсон Сэнди далайн хар шуурганы улмаас нурсан байшин барилгыг цэвэрлэн оронд нь ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэнди шуурганаас үлдсэн байшингуудыг цэвэрлэнэ
Сэнди шуурганаас үлдсэн байшингуудыг цэвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Нью Иоркод тохиолдсон Сэнди далайн хар шуурганы улмаас нурсан байшин барилгыг цэвэрлэж цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байна.

Мужийн захиргаа нурсан байшин барилгын үнийг тогтоож, иргэдээс худалдан авахаар болж 40 сая ам доллар зарцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Харин Нью Жерсид Сэнди далайн шуурганы улмаас нурж сүйдсэн мянга гаруй орон сууц барилга байгууламжийг худалдан авахад 300 сая ам доллар төсөвлөөд байна.

Сүүлийн жилүүдэд Оаквүүдийн наран шарлагын байгалийн үзэмжит гоо төрх үер уснаас шалтгаалан устаж үгүй болох эрсдэл нүүрлэсэн мөн эргийн дагуу орших орон сууц нь дахин байгалийн гамшигт өртөхөөс сэргийлэх хүрээнд байгууламж хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах