Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сенегал, Нигери, Конго улс эбола вирусээс ангижирчээ

Харин үүнээс Сенегал, Нигери, Конго улс Эбола вирусын халдвараас бүрэн ангижраад байгаа аж.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сенегал, Нигери, Конго улс эбола вирусээс ангижирчээ
Сенегал, Нигери, Конго улс эбола вирусээс ангижирчээ. Зураг: МҮОНРТ

Эбола вирусын халдвараар 5000 гаруй хүн амь үрэгдэж, 13 мянга гаруй хүн өвчлөөд буй. Энэхүү халдвар анх баруун Африкийн Гвиней улсад гарч хөрш Либери, Сьерра-Леоне, Сенегал, Нигери, Конго, Мали улсад тархсан. Харин үүнээс Сенегал, Нигери, Конго улс Эбола вирусын халдвараас бүрэн ангижраад байгаа аж. Мөн Либери улс өнгөрсөн ням гарагт онц байдлаа цуцласан байна. Либерийн Ерөнхийлөгч сарын дараа болох Зул сарын баяраас өмнө Эбола вирусын халдвараас ангижрах найдлага тавьж буй аж. Эбола вирусын халдвар сүүлийн 42 хоногт шинээр бүртгэгдээгүй бол өвчнөөс ангижирсан гэж үздэг аж. Эбола вирусын халдварын нууц үе 21 хоног байдаг гэнэ.

Хуваалцах