“Сентеррагоулд Монголия” компанийн эзэмшилд байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгоно
“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэв.
Мэдээллийн алба

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэгчээс гаргасан “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэлээ.


















