Серби улс "Ковид-19"-ийн эсрэг 4000 тун вакциныг Монтенегрод хандивлана
Серби улсын Ерөнхий сайд Ана Брнабич Монтенегро улсын нийслэлд айлчлал хийлээ.
Мэдээллийн алба

Серби улсын Ерөнхий сайд Ана Брнабич Монтенегро улсын нийслэлд айлчлал хийлээ. Энэ үеэрээ тэрбээр ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2000 тун "Спутник V" вакциныг Монтенегрогийн талд хүлээлгэн өгсөн байна.
Ойрын өдрүүдэд Серби дахин 2000 тун вакциныг нэмж хандивлана. 7 сая хүнтэй Серби улс 660 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Үүнээс гадна тус улс зарим оронд коронавирусний эсрэг вакциныг хандивлаж байна.


















