Серби улсад их хэмжээний цас орсны улмаас цахилгаан тасалджээ
Серби улсад ням гарагт орсон их хэмжээний цас нийслэл Белград хотод болон Балканы ихэнх хэсгийг бүрхжээ. Сербийн төв нисэх онгоцны буудлын нислэгүүдийг цуцалж, нийтийн тээврийг саатуулж эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Серби улсад ням гарагт орсон их хэмжээний цас нийслэл Белград хотод болон Балканы ихэнх хэсгийг бүрхжээ. Сербийн төв нисэх онгоцны буудлын нислэгүүдийг цуцалж, нийтийн тээврийг саатуулж эхэлсэн байна.
Тус улсын дийлэнх бүс нутагт их хэмжээний цасны жинд хэд хэдэн мод унаж, машин, байшин барилга эвдэрсэн байна. Мод унасны улмаас зарим иргэнийг машиндаа хавчуулагдсан байдалтай байх үед нь олсон бөгөөд аврах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Зам дээр мөсжилт үүссэн тул хүнд даацын ачааны автомашинууд зорчиход хүндрэл учирчээ.
Цаг агаарын нөхцөл байдал, гол терминалын цахилгаан тасарсан зэрэг шалтгаанаар Белградын төв нисэх онгоцны буудлаас нислэгүүдийг цуцалжээ. Мөн нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны зам цас орсны улмаас хаагдсан байна. Белград руу явж байсан орон нутгийн галт тэргэнд сууж явсан зорчигчид долоон цагийн турш цасанд боогдсон тул тэднийг автобусаар зөөх арга хэмжээнүүдийг авчээ.
Тус улсын онцгой байдлын алба хаагчид цас цэвэрлэх ажиллагаанд дайчлагдаж байна. Мөн эрх баригчид цаг агаарын таагүй нөхцөл байдлын нөлөөгөөр цас нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ. Хүчтэй салхины улмаас олон арван тосгоны цахилгаан хангамж тасалдсан гэж эрх баригчид мэдэгдэв.


















