Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сербийн ерөнхий сайд ОХУ-д айлчиллаа

Сербийн ерөнхий сайд Александр Вучичийн Оросын холбооны улсад хийсэн 3 хоногийн айлчлал өндөрлөж байна. Серби улс Европын холбоонд гишүүнээр элсэхээр

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сербийн ерөнхий сайд ОХУ-д айлчиллаа
Сербийн ерөнхий сайд ОХУ-д айлчиллаа. Зураг: МҮОНРТ

Сербийн ерөнхий сайд Александр Вучичийн Оросын холбооны улсад хийсэн 3 хоногийн айлчлал өндөрлөж байна. Серби улс Европын холбоонд гишүүнээр элсэхээр албан ёсоор нэр дэвшсэн ч гэлээ Европын холбооноос ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалзаж байгаа.

Александр Вучич өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хоёр орны худалдааны салбарын болон бусад асуудал хэлэлцсэн байна. Вучич “Серби улс хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалзсанаараа Оростой чин сэтгэлийн, найрсаг харилцаатайгаа батлан харуулж байгаа, цаашид ч энэ бодлогоо үргэлжлүүлнэ” гэж Орос дахь айлчлалынхаа эхний өдөр мэдэгдсэн юм. Вучичийн энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орон эдийн засгийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэд хэдэн баримт бичиг баталжээ.

Түүнчлэн Серби байгалийн хий хадгалах агуулахуудаа өргөтгөх асуудлаар Оросын Газпром компанитай хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж байгаа юм байна. ОХУ Европын холбооны өөрсдийнх нь эсрэг хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний хариуд Европын орнуудын хүнсний бүтээгдэхүүний импортод хориг тавьсан байгаа. Харин тус хоригт багтаагүй Сербиэс Орост хийх импортын хэмжээ энэ оны эхний хагаст 40 хувиар нэмэгдсэнийг Путин онцолсон байна. Хоёр орон олон салбарт, түүний дотор эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж, өмнөх харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр болсон байна.

Хуваалцах