Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Сербийн сэлүүрт завины тамирчны шинжилгээний хариу эерэг гарчээ

Түүнд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгаа аж. Одоо Васич Японы Засгийн газраас гаргасан протоколын дагуу хорио цээрийн дэглэмд орох юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сербийн сэлүүрт завины тамирчны шинжилгээний хариу эерэг гарчээ
Сербийн сэлүүрт завины тамирчны шинжилгээний хариу эерэг гарчээ. Зураг: МҮОНРТ

Токиод хүрэлцэн ирсэн Сербийн сэлүүрт завины тамирчин Милош Васичийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар Сербийн үндэсний олимпын хороо батлав.

Түүнд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгаа аж. Одоо Васич Японы Засгийн газраас гаргасан протоколын дагуу хорио цээрийн дэглэмд орох юм.

Тэрбээр шинжилгээний хариу хоёр удаа сөрөг гарсны дараа тусгаарлалтаас гарч, бэлтгэлээ хийх боломжтой.

Сэлүүрт завины багийн бусад гишүүдийн шинжилгээ сөрөг гарсан ч ойрын хавьтал гэдэг утгаараа нисэх буудлаас холгүй газарт мөн тусгаарлагдсан байна.

Хуваалцах