Сербийн шигшээ баг олимпийн наадмаас анхны медалиа авлаа
“Рио 2016” зуны олимпийн наадмын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөөх тэмцээн болж өнгөрлөө.
Мэдээллийн алба

“Рио 2016” зуны олимпийн наадмын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөөх тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаагийн тоглолт Франц болон Сербийн шигшээ багуудын хооронд явагдаж 68:57-ын харьцаатайгаар Сербийн шигшээ баг өрсөлдөгч багаа хожсоноор “Рио 2016” олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ. Тэд олимпийн наадамд анх удаа оролцож байгаа хэдий ч ийнхүү анхны олимпоосоо хүрэл медаль авч чадлаа.

Харин францын шигшээ баг өрсөлдөгчдөө ялагдсанаар дөрөвдүгээр байрт орлоо.
Дашрамд дуулгахад Францын шигшээ багийн хувьд олимпийн наадамд гуравдахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2012 оны Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэнээр дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт бичигдэж байгаа баг юм. Тэдний онцлох амжилтаас дурьдвал 2012 оны ДАШТ-ээс мөнгө, 2001, 2009 онуудын Европын АШТ-ээс алт, 2013, 2015 онуудын Европын АШТ-ээс мөнгөн медалийг тус тус хүртэж байжээ.

Харин Сербийн шигшээ багийн хувьд дэлхийн чанартай тэмцээнүүдэд төдийлөн амжилттай оролцоод байдаггүй ч 2015 оны ДАШТ-ээс алтан медаль хүртэж байсан нь хамгийн дээд амжилт нь байсан юм.


















