Сэрэмжлүүлэг
Монгол орны ихэнх гол, мөрөн, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарч, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн ч томоохон голууд болох Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн зэрэг голын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн жилийн мөн үе болон олон жилийн дунджаас 10-40 см нимгэн байгаагаас гадна мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм байна. Тиймээс ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.