Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг!

Японы нэгэн сэтгүүлд нийтлэгдсэн монгол охидын зураг хэдхэн хоногийн өмнө Монголын нилээд олон мэдээллийн сайтууд болон бусад интернэт сүлжээгээр тархсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг!
Сэрэмжлүүлэг!. Зураг: МҮОНРТ

Японы нэгэн сэтгүүлд нийтлэгдсэн монгол охидын зураг хэдхэн хоногийн өмнө Монголын нилээд олон мэдээллийн сайтууд болон бусад интернэт сүлжээгээр тархсан билээ. Эх сурвалжаа бүрэн шалгаагүйгээс тус мэдээлэлд Япон улсад манай охид эмэгтэйчүүд биеэ үнэлж байгаа мэтээр бичигдэж, дээрх охид эмэгтэйчүүдийн зургийг ил болгосноор гэнэн томоогүйдээ гадны жуулчинд зурагаа даруулсан охидын хувьд маш хүнд дарамтыг бий болгосон. Бид Япон улсын тэрхүү иргэн болон тэдгээрт зуучилж монгол охидын зургийг даруулсан этгээдүүдийг олж тогтоогоод байна. Тиймээс тус мэдээлэл нийтлэгдсэн сайтуудад хүсэлт тавьж устгуулах арга хэмжээг авсан бөгөөд ухаант хүмүүн та бусдын нэр төрд халдахгүй байж, хэрэв цахим сүлжээнээс тэрхүү мэдээлэл бүрэн алга болоогүй бол цааш нь олон нийтэд тараахгүй байхыг хүсъе.

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

Хуваалцах