Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг

Үндэсний их баяр наадмын өдрүүд эхэлж, аялал зугаалга, амралтын улирал болж байгаатай холбогдуулан Төмөр зам дахь цагдаагийн газраас төмөр замын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын өдрүүд эхэлж, аялал зугаалга, амралтын улирал болж байгаатай холбогдуулан Төмөр зам дахь цагдаагийн газраас төмөр замын гармын ойролцоо оршин суудаг айл, өрхүүд аюултай бүсэд малаа хариуллагатай байлгахыг анхааруулж, олон хоногоор хол аян замд гарахдаа хөрш айлдаа болон ойролцоох цагдаагийн хэсэг, хэлтэс, хэсгийн байцаагчдаа мэдэгдэхийг сэрэмжлүүлэн мэдэгдэх хуудас тараан ажиллажээ.

Мөн галт тэрэгний осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, холбогдох хуулийн заалтыг тайлбарлан таниулсан байна. Иймд иргэд та бүхнийг галт тэрэгний ослоос урьдчилан сэргийлж, малаа хариулга маллагаатай байлгаж, хотол олноороо гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадахыг Төмөр зам дахь цагдаагийн газраас анхааруулж байна.

ТӨМӨР ЗАМ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Хуваалцах