Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг

2019 оны долоодугаар сарын 24-ний өдөр дахин нэг хүн усанд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

2019 оны долоодугаар сарын 24-ний өдөр дахин нэг хүн усанд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голд 26 настай эрэгтэй Б нь усанд сэлж байгаад алга болсныг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Одоогоор Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж.

Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын байгууллагаас иргэдэд гол усанд живж амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын сэрэмжлүүлэг хүргэж байгаа боловч иргэдийн үл тоосон хайхрамжгүй байдлаас болоод усанд живж амь насаа алдах тохиолдол буурахгүй байна.

Онцын шаардлагагүй тохиолдолд гол усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас дахин сэрэмжлүүлж байна.

Хуваалцах