Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сэрэмжлүүлэг

Элсэн тасархай - Архангай чиглэлийн А0601, А0602 дугаартай автозамын дагуу цасан шуургатай, Булган аймгийн Баяннуур - Дашинчилэн - Гурванбулаг чиглэлийн хатуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Элсэн тасархай - Архангай чиглэлийн А0601, А0602 дугаартай автозамын дагуу цасан шуургатай, Булган аймгийн Баяннуур - Дашинчилэн - Гурванбулаг чиглэлийн хатуу хучилттай А27 зам дагуу хур тунадас орж цасан шуурга шуурсны улмаас замын гадаргууд халтиргаа, гулгаа үүсч болзошгүй байгаа тул эрхэм жолооч та замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

Өнөөдөр Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, шатах тослох материалын нөөцтэй гарах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Хуваалцах