Сэрэмжлүүлэг
Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орж гол ус үерийн аюултай түвшин 10-15 см даван үерлэж байгаа тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар ард иргэд, та бүгдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Мэдээллийн алба

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орж гол ус үерийн аюултай түвшин 10-15 см даван үерлэж байгаа тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар ард иргэд, та бүгдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Иргэд бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчих, дуу цахилгаантай бороо, аянганы үеэр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утсаа салгах, гар утсаар ярихгүй байх, гэрийн өрхийг бүтээх, үерийн ус зайлуулах суваг шуудуу татаж аюулгүй байдлаа хангаж,
- Тэнгэрийн байдал, үүл салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
- Гэр, хашаа саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх - Үерийн аюултай бүс нутгаас нүүх
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг шуудуу, хашлага барих - Үер усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх - Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
- Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах түүнийг гэр бүлийн гишүүн мэддэг байх
- Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
- Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
- Өндөр хүчдэл, цахилгаан шугаман дор гэр, сууцаа барихгүй байж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс онцгойлон анхааруулж байна.


















