Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Сэрэмжлүүлэг

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд МҮОНРТ болон “MNB.mn” сайтын нэр, лого, өнгө төрхийг хууль бусаар ашиглан фэйсбүүк дэх "Emire Hayes shawan Caden", “LocalPulse” нэртэй хуурамч хуудсууд болон https://dyqysoy.pro хэмээх домайн хаяг руу чиглүүлсэн нийтлэл, хуурамч зар сурталчилгаа түгээж буйтай х

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд МҮОНРТ болон “MNB.mn” сайтын нэр, лого, өнгө төрхийг хууль бусаар ашиглан фэйсбүүк дэх "Emire Hayes Shawn Caden", “LocalPulse” нэртэй хуурамч хуудсууд болон https://dyqysoy.pro хэмээх домайн хаяг руу чиглүүлсэн нийтлэл, хуурамч зар сурталчилгаа түгээж буйтай холбогдуулан, иргэд олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

- МҮОНРТ нь дээрх зар сурталчилгаа, платформ, вэбсайт, санхүүгийн аливаа үйлдэлтэй холбоогүй болно.

- Эдгээр хууль бус, хуурамч агуулгад итгэж, хувийн мэдээлэл оруулах, мөнгөн хөрөнгө шилжүүлэх нь иргэдэд ноцтой хохирол учруулж болзошгүй юм.

- Хуурамч зар сурталчилгаанаас үүдэн үүссэн аливаа хохирлыг МҮОНРТ хариуцах боломжгүй бөгөөд уг үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.

Иймд:

- Сэжигтэй зар сурталчилгаанд хандахдаа болгоомжтой байх,

- Facebook болон бусад платформ дээр “Report” хийх,

- Хувийн мэдээллээ оруулахгүй, мөнгө шилжүүлэхгүй байх,

- Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

MNB.MN САЙТЫН РЕДАКЦ

Хуваалцах